Шууд Chart

Хятадад гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгджээ

2015-07-06 15:07:24

Зүүн Хятадын Жэжян мужид өнгөрөгч бямба гарагт дөрвөн давхар гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Түүнчлэн 33 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр гутлын үйлдвэрт 100 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд  53 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд 302 аврагч, цагдаагийн албаны таван нохой ажиллаж байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд барилга нурахыг гутлын үйлдвэрийн ажилчин 42 настай Ян анх харсан бөгөөд тэрбээр есөн хүнд анхааруулга өгч, барилгаас гаргаж амжсан байна.


Хятадад гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй