Зүүн Хятадын Фужиан мужид энэ сарын 2-нд галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд машинд сууж явсан хоёр хүн бэртсэн аж. Галт тэрэгний жолооч 20 метрийн зайнаас зогсоох оролдлого хийсэн нь ийнхүү томоохон осол гарахаас сэргийлсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Одоогоор автомашин ямар учраас галт тэрэгний зам руу орсныг шалгаж байгаа ажээ.
| Галт тэрэг автомашинтай мөргөлджээ | ||
| Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.