Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуа / Ling Jihua /- гийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээллээ. Нэгэн цаг үед Хятадын дарга асан Ху Жинтао / Hu Jintao /-гийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн хэмээн Синьхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан билээ.
Өөрөөр хэлбэл, намын Төв хорооны мэдэгдлийг иш татан “Коммунист намын дүрэм, улс төрийн хариуцлагыг ноцтой зөрчсөн Лин Жихуад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа” гэж өнгөрөгч оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм. Харин түүний эсрэг үүсгэсэн хэрэг прокурорт шилжсэн гэдэг нь шүүх хурал удахгүй болж, хэрэгт буруутай болохыг нь тогтоож, хорих ял ногдуулах нь бараг л баталгаатай болсон гэсэн үг юм.
2012 оны гуравдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari-гийн ослоор нас барсны дараагаас Лин Жихуагийн албан тушаал буурч эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, түүний хүүтэй хамт 2 эмэгтэй (нэг нь нүцгэн, нөгөө нь бараг хувцасгүй) байсан бөгөөд уг хэргээс хойш Хятадын интернет хэрэглэгчид намын гишүүний хүү 5 сая юань (800000 ам. доллар орчим)-аар үнэлэгдэх Ferrari машиныг эзэмшиж байгаа талаар маргаан дэгдээж, асуулт тавьж эхэлсэн юм.
Эх сурвалж: au.news.yahoo.com
| Хятадын экс даргын туслах авлигын хэрэгт холбогджээ | ||
| Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.