БНАСАУ энэ сарын 15-ны өдөр өөрийн цаг тооллоо 30 минутаар ухраах шийдвэрийг гаргажээ. Энэ нь тус улсыг Японы колончлолоос чөлөөлөгдсөнийн 70-н жилийн ойн баяраа тэмдэглэхтэй холбоотой гэнэ. Энэ талаар Хойд Солонгосын төвийн нэгэн хэвлэлд "Япон улс нь манай орны цаг тооллыг булаан авч хэрэглэсэн бөгөөд бид энэхүү байдалтай эвлэрч чадахгүй. Тэд Хойд Солонгос улс нь дэлхийн уртрагийн 135°-т байрлаж байгаа хэмээн тооцож өнөөгийн бидний хэрэглэж буй цагийг бий болгосон. Гэвч манай эх орон эдүгээ дэлхийн уртрагийн 127°30-т байрлаж байгаа ба энэ тооллын дагуу бид цагаа ухрааж байгаа болно" хэмээн бичжээ.
Гэнэтийн цочмог шийдвэрүүдээр гадаад ертөнцийн анхаарлыг татах оролдлогуудыг ихээр хийдэг Хойд Солонгос нь өөрийн орны байрлах дэлхийн уртрагийн хэмжээг өнөөг хүртэл гурван удаа өөрчилж байгаагаа мэдэгдэж байсан ч цагаа өөрчилж байгаа нь анхны тохиолдол ажээ.
| Хойд Солонгосчууд цагаа 30 минутаар ухраана | ||
| Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.