Энэ сарын 12-ны өдрийн 23:30 цаг орчимд Тяньжин боомтын олон улсын тээвэр зуучийн төвд байрлах "Рүй Хай" компаний агуулахад дэлбэрэлт болсон томоохон осол гарсан. Уг ослын улмаас 17 хүн нас барж, 32 хүн хүнд шархдан, 400 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Тяньжин хот тусгай ажлын хэсэг байгуулж аврах ажиллагааг зохицуулах ажлуудыг шуурхай зохицуулж байгаа аж.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Аврах багийг шуурхай зохион байгуулж, шархадсан хүмүүст яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлэх, сураггүй болсон хүмүүсийг шуурхай хайж олох, галын аюулыг нэн даруй хяналтдаа авах, осол үүссэн шалтгааныг шалгах, холбогдох албан тушаалтнаас хариуцлага тооцох, эндэгсдийн ар гэрийнхэн болон шархдагсдад үйлчилэх, нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулах, аврах ажиллагааг шуурхай аюулгүй байдлыг хангаж явуулах хэрэгтэй талаар зааварчилсан байна.

Тус дэлбэрэлтэд Монгол хүн орсон эсэхийг Консулын хэлтсээс Тяньжин хотын Ардын Засгийн ордоны Гадаад харилцааны газраас тодруулсан байна. Ингэхэд одоогийн байдлаар гадны иргэд тэр дундаа Монгол Улсын иргэн уг осолд өртсөн талаар мэдээлэл байхгүй байна, ямар нэгэн мэдээлэл авагдвал шуурхай холбогдож ажиллах гэжээ Консулын газар Тяньжин хотын холбогдох байгууллагуудтай тогтмол холбогдож манай иргэдтэй холбоотой мэдээлэл бий эсэхийг тодруулж ажиллаж байгаа аж.

| Тяньжин боомтод гарсан дэлбэрэлтэд Монгол хүн өртсөн эсэхийг тодруулж байна | ||
| Үзсэн: 2003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.