Өнгөрсөн сард Чен хэмээх эрийн 91 настай ээж хүнд өвчний улмаас хэвтэрт оржээ. Хятадын Чунцин хотын жижигхэн тосгонд амьдардаг тэдэнд хамаатан садан гэх ямар ч хүн байхгүй учир хоёр гаргүй, 48 настай Чен ээжийгээ асарч, хооллодог гэнэ. Тэрбээр долоон настай байхдаа өндөр хүчдэлд цохиулж хоёр гаргүй болсон байна. Гэвч тэрбээр амьдралд сөхрөлгүй бусад хүмүүсийн адил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа залгуулан бүгдийг хийж сурчээ.
Чен “Хэдийгээр би гаргүй ч өндөр настай ээжийгээ удаан асарч чадна. Гар минь байхгүй ч хөл минь сайн байгаа учраас бусад хүнээс хэд дахин илүү мөнгө олж чадна” хэмээн ярьдаг байна.


| 91 настай хэвтэрт орсон ээжийгээ асрагч хоёр гаргүй Чен | ||
| Үзсэн: 3666 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.