Хятадын Sina Weibo сайтад Хүнсний аюулгүй байдал хятадуудын хувьд хамгийн эмзэг асуудал болоод байгаа талаар мэдээлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсын хамгийн томоохон хүнсний үйлдвэр болох “Мастер Конг” компанийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгоос их хэмжээний хаягдал хүнсний тос илэрсэн аж. Тодруулбал, тус бэлэн гоймонгоос бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 56 дахин их ус зайлуулах хоолойнд хуримтлагдсан муу тос илэрснийг олон нийтэд анхааруулсан байна. Өнгөрсөн жил тус компанийн бүтээгдэхүүнүүд хаягдал газрын тосоор хийгддэг талаар шуугиан гарч байсан бол энэ жил ийнхүү дахин асуудал гарч эхэлсэн юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийнхөн, хорио цээрийн хэрэг эрхлэх газрын албан хаагчид өнгөрөгч онд үүнд хяналт тавьж шаардлага хүргүүлснээр энэ асуудал түр хугацаанд дарагдаж байсан гэнэ.
Хууль, эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллага “Weekly”-ийн онлайн санал асуулгаар иргэдийн 50 хувь нь Мастер Конгийн бүтээгдэхүүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд “Мастер Конг”-ийг хаах хэрэгтэй хэмээн үзжээ.

Энэхүү мэдээлэл гарснаас хойш хоёр хоногийн дотор тус компанийн хувьцааны үнэ огцом буурч, бэлэн гоймонгийн орлогоосоо л гэхэд гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
| “Мастер Конг” бэлэн гоймонгоос их хэмжээний хаягдал хүнсний тос илэрчээ | ||
| Үзсэн: 2165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.