Саяхан Ирена Сендлер хэмээх эмэгтэй 98 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр Дэлхийн II дайны үед Варшавын хорих лагерьт сантехникч-гагнуурчны үүрэг гүйцэтгэдэг байжээ. Түүнд үүнийг хийх "далд шалтгаан" байсан юм. Тэрбээр багажныхаа савны ёроолд хорих лагериас хүүхэд авч гардаг байв. Мөн жижиг ачааны тэрэгнийхээ хойно хүүдийтэй, тэндээ арай томоохон хүүхдүүдийг суулгадаг байж. Хаалгаар оруулж, гаргах харуулын дэргэдүүр өнгөрөхдөө хүүхдүүдийн гаргаж болзошгүй чимээг нуухын тулд тэндээ бас нэг нохой авч явдаг байв. Цэргүүд мэдээж нохойтой зууралдахыг хүсэхгүй. Ирена энэ үйл хэргийнхээ явцад 2500 хүүхдийг хорих лагериас авч гарснаар тэдний амийг аварсан юм. Нэг удаа баригдаж фашистууд түүнийг харгислан зодож, хөл, гарыг нь хугалсан боловч тэр амь гарч чадсан байна.
Ирена өөрийн гаргаж авсан хүүхдүүдийн нэрсийг жагсаалт болгон тэмдэглэсэн ба тэмдэглэлээ шилэн саванд хийгээд байшингийнхаа хойд талын хашаанд модон дор хадгалдаг байж. Тэрбээр дайн дууссаны дараа амьд үлдсэн байж болох эцэг, эхчүүдийг нь олж гэр бүлүүдийг нэгтгэхийг хүсч хайсан боловч ихэнх нь Хийн камерт амь алдсан байсан юм. Харин түүний тусалсан хүүхдүүд асрамжийн газруудад тараагдаж, зарим нь айлд өргөгдсөн байжээ. 2013 онд Ирена Сендлер, Нобелийн Энхийн шагналд нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Түүний оронд Эл Гор-Дэлхийн дулаарлын талаарх слайд шоугаар авсан юм.
Түүнчлэн Ирена Сендлерийн тухай ном, кино нэлээд олон байдаг билээ.



| 2500 хүүхдийг хорих лагериас аварсан Ирена Сендлер | ||
| Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.