Шууд Chart

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа

2015-08-27 16:02:08

Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь одоогийн төрийн тэргүүнээ эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ. 

“Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал хандуулахгүй бол тэднийг ч мөн буруутгах болно” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох “Vem Pra Rua” хөдөлгөөний тэргүүн мэдэгдэж байгаа. Зүүний чиглэлийн буюу Ажилтны намын гишүүн асан Ерөнхийлөгч Руссэфф албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулагчдыг төрийн эргэлт хийх оролдлого хийж байгаатай адилтган үзэж байгаа юм.

Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэл нь Руссэффийн Ажилтны намын өндөр албан тушаал бүхий цөөн бус гишүүд тус улсын төрийн өмчид газрын тосны компани болох “Petrobras”-ийн хэрэгт холбогдсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, прокуроруудын шалгаж буй уг хэрэгт одоогийн Ерөнхийлөгч шууд бусаар оролцсон гэж жагсагчид үзэж байна.

Эх сурвалж: www.scmp.com


Ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй