Хоёр Солонгосын төрийн дээд албан тушаалтнууд энэ долоо хоногт хэд хэдэн уулзалт хийснээр хоёр улсын хилийн бүс дээр үүсч байсан таагүй нөхцөл байдлыг намжаах тохиролцоонд хүрч чадсан төдийгүй сүүлийн хоёр жилийн туршид зогсоод байсан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн уулзалтыг дахин зохион байгуулахаар болсон байна.
Хоёр Солонгосын дайны үед Өмнөд болон Хойд Солонгост тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт эдүгээ хүртэл 19 удаа зохион байгуулагдсан ба хамгийн сүүлийн уулзалт 2014 оны хоёрдугаар сард болж байсан ажээ.
Уулзалт ирэх есдүгээр сард тэмдэглэх Чусокийн баярын үеэр болох ба гэр бүлийнхэнтэйгээ уулзах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийн ажиллагааг дахин эхлүүлэхээр болжээ. Өмнөд Солонгос улсад гэр бүлийнхэнтэйгээ уулзах хүсэлтээ илэрхийлсэн 130 мянга орчим хүн бүртгэгдсэнээс эдүгээ 60-аад мянган хүн өдгөө амьд сэрүүн байна. Тэдгээрийн 11.9 хувь нь 90-ээс дээш настай, 42.4 хувь нь 80-89 настай, 27.3 хувь нь 60-69 настай иргэд байгаа аж.
| Тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулна | ||
| Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.