Шууд Chart

Чи ээжийгээ санах уу... “Үгүй”

2015-08-28 12:02:00

АНУ-д өнгөрөгч мягмар гарагт бага сургуулиудын хичээл эхэлсэн билээ. Хичээлийн эхний өдөр Лос Анжелес хотын нэгэн телевиз шинэхэн сурагчдын талаар сурвалжлага бэлтгэжээ. Тэгэхдээ хотын “Terrace” бага сургууль дээр очсон бөгөөд тэнд анх сургуульд орж буй олон хүүхдүүдтэй ярилцсаны нэг нь Эндрю байлаа.

Сурвалжлагч бүсгүй түүнээс  “Хичээлийнхээ эхний өдөр чи ээжийгээ санах уу” хэмээн асуухад хүү шууд “үгүй” гэж хариулсан ч тун удалгүй уйлж эхэлсэн байна. Шууд эфирт цацагдсан бяцхан хүүгийн энэхүү бичлэгийг цахим сүлжээнд байршуулахад олон хүн түүнийг өхөөрдөн, бичлэгийг шэйрлэх болжээ. 

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийг “Хүү эхний секундэд өөртөө их л итгэлтэйгээр “Үгүй” хэмээн хариулсан ч хоёр дахь секундээс  уйлж эхэлсэн юм. Харин камер унтарсаны дараа ээж нь түүнийг чангаар тэвэрсэн” гэх тайлбартайгаар тараасан байна.
 


Чи ээжийгээ санах уу... “Үгүй”  
Үзсэн: 3022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2015-08-29 12:54
ystoi hoorhon yumaa
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-08-29 00:05
huurhiidee hvvhed bvhen asilhanshdee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-08-28 16:25
хөөрхий дөө
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-08-28 13:39
Хүүхэд бүхэн адилхан монгол хүүхэд уйлсан чинь ву гэж бичиж байлаа даа адилхан л хүүхэд бол хүүхэд шүү дээ
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-08-28 13:27
Гэнэт л би юу гээд хэлчихвээ гэж бодогдсон бололтой.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-08-28 13:09
Ёстой гоё инээлээ.

Бидэнтэй нэгдээрэй