Мэрилэнд нэгэн хэрцгий эзэн морьдоо 15 жил цоожтой хашаанаас гаргаагүй хэргийг мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж. Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн анх энэхүү мэдээллийг олж цагдаагийнханд мэдэгдсэн бөгөөд шалгалт хийхээр очиход морьд үнэхээр хэцүүхэн байдалд байсан гэж тэд ярьсан байна.
Тодруулбал, хашаанд азарга, гүү хоёрыг хорьсон байсан бөгөөд тэдний өвдөг хүртэл нь өмхийрсөн баас хураагдсан байжээ. Харин баасыг цэвэрлэсний дараа бүр ч аймшигтай зүйлийг олж харсан байна. Морьдын 3 фут болтол ургасан туурайг тайрахын тулд нойрсуулах тариа хийсэн аж.
Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн “Бид 26 жил үйл ажиллагаа явуулахдаа үүн шиг муухай үйлдлийг харж байсангүй. Өмнө нь эзэндээ адлагдаж, хоригдсон 3000 гаруй адууг аварч байсан ч үүн шиг туурай нь ийм болтлоо ургасантай огт таарч байгаагүй” гэсэн байна.
| 15 жилийн турш цоожтой хашаанд байсан адууны туурай 3 фут болтлоо ургажээ | ||
| Үзсэн: 6391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.