БНХАУ-ын тэнгисийн цэргийн албан хаагч Мэйгийн сууж явсан автобус өнгөрөгч наймдугаар сарын 12-нд хурдны зам дээр осолджээ. Тэрхүү автобусанд ихэвчлэн АНУ-ын жуулчид зорчиж явсан бөгөөд Мэй тэднийг аврахын тулд бүхий л хүчээ дайчилсан байна. Тэрбээр хэдийгээр ослоос маш том гэмтэл авсан ч автобусанд явсан зарим зорчигчдыг аюулгүй газар хүртэл гаргаж, эцэст нь амь үрэгдсэн зорчигчдыг гаргахаар автобусанд дөхөж очиход дэлбэрсэн аж. Хүчтэй дэлбэрэлтэд өртсөн түүнийг “Жанцязе” эмнэлэгт авчирсан боловч тэрбээр ухаан орсонгүй. Хоёр долоо хоног орчим ухаангүй хэвтсэн түүний гэр бүл наймдугаар сарын 27-нд амьсгалын аппаратыг нь салгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Түүнчлэн түүний бүх эрүүл эрхтэнийг хэрэгтэй хүмүүст нь хандивлах эрхийг улаан загалмайн холбоонд өгчээ. Ийнхүү тэдний хүссэнээр залуугийн элэг, бөөрийг донор болгон авсан байна.
Түүний амьсгалын аппаратыг салгахад дэргэд нь төрсөн эгч, эхнэр, дөрвөн сартай хүүхэд нь байлцсан аж. Бусдын төлөө амь хайрлалгүй зүтгэсэн түүний гавьяаг үнэлж, Тэнгисийн цэргийн баатар хэмээн өргөмжлөхийн сацуу дүрэмт хувцсыг нь өмсүүлсэн түүнд эмнэлгийн ажилчид мэхийн хүндэтгэл үзүүлсэн байна.
Мэйгийн төрсөн эгч “Миний дүү тэр олон хүнийг аварч чадсан учраас илүү амгалан нойрсох байх” хэмээн ярьсан баталион дарга Ван “Мэй үргэлж бидний бахархал байх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
| Бүх эрүүл эрхтэнээ хандивласан “баатар” | ||
| Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.