Цагаан ордноос Хойд Америкийн хамгийн өндөр Мак-Кинли уулын нэрийг Денали болгож өөрчлөхөө мэдэгдлээ гэж Aссошиэйтед пресс /Associated Press/ агентлаг мэдээлж байна. Мак-Кинли уул нь Аляска дахь Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба уулын өндөр 6168 метр юм. Тэнд оршин суудаг Атабаскийн индианчууд тус оргилыг Денали гэж нэрлэсэн нь аугаа гэдэг утгатай аж.
Уулын нэрийг өөрчлөх шийдвэр тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Аляска дахь албан ёсны айлчлалын үеэр хэрэгжинэ. Дашрамд өгүүлэхэд, XIX зууны сүүлд уулыг АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлигийн нэрээр нэрлэж байсан. Мак-Кинлигийн төрсөн нутаг болох Огайо мужийн улс төрчид уулын нэрийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа юм.
Б.Назкеш
| Хойд Америкийн хамгийн өндөр уулын нэрийг өөрчиллөө | ||
| Үзсэн: 1590 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.