Шууд Chart

Дэлхийн хамгийн их ноостой хонь

2015-09-04 12:53:24

Австралийн Канберра хотод байх Крис хэмээх хонийг дэлхийн хамгийн их ноостой хониор нэрлэлээ. Хоёр жил гаруйн өмнө фермээсээ зугтсан тус хонийг эзэд нь үхсэн гэж бодож байсан ч ийнхүү олсон байна. Удтал алга болсон хонины ноосыг хяргахад  40.45 кг буюу 89 фунт ноос гарсан бөгөөд  хонийг ноослохын тулд 42 минутыг зарцуулжээ. Түүнчлэн хонийг ноослохын тулд түр унтуулах тариа хийсэн байна.

Дашрамд дурдахад, түүнээс өмнө дэлхийн дээд амжилтыг Шинэ Зеландын  "Биг Бен" хонь эзэмшиж байсан юм. Энэ хониноос 28.9 кг (68 фунт) ноос гарч байжээ.


Дэлхийн хамгийн их ноостой хонь   
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй