Шууд Chart

Египетийн тэрбумтан цагаачдад зориулан арал худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

2015-09-04 15:47:00

Египетийн тэрбумтан Нагиб Савирис Европын холбооны улсууд руу тасралтгүй нүүж буй цагаачдын амар, амгалан байдлын төлөө Грек,  эсвэл Италиас арал худалдан авахыг хүсч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухай өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тодруулбал, тэрбээр “Грек эсвэл Итали надад аралуудаа зарах юм бол цагаачдыг оруулж, тэднийг ажлын байраар хангаж, шинэ улс тогтнох нөхцөл бүрдүүлнэ” гэсэн байна.
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Савирист арал худалдан авахад дор хаяж 10 сая, бүр 100 сая ам.доллар хэрэгтэй. Тэр өөрөө ч аралд ийм олон хүн амьдрах тухтай нөхцөл бүрдүүлэх амаргүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж.
Дашрамд дуулгахад, сүүлийн 7 сард Европын холбоо руу ирсэн цагаачдын тоо 340 мянгад хүрсэн байна.

Б.Назкеш
 


Египетийн тэрбумтан цагаачдад зориулан арал худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй