Гэр бүлийнхэнтэйгээ дүрвэж яваад амиа алдсан бяцхан хүү Айлан Курдигийн аав олджээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа ч нэгхэн өдрийн дотор хайрт эхнэр болон хоёр хүүгээ алдсан Абдулла Курди гэр бүлээ аварч чадаагүйдээ харамсаж, одоо хаашаа ч явахгүй, тэдэнтэйгээ хамт үлдэхийг хүсэж байна гэж хэлжээ.
Түүний энэ үгс болоод гэр бүлийнхнийх нь үхэл цагаачдын асуудлыг улам хурцдуулж, дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлыг татаад байна.
“Reuters” агентлагийн зурагчин Нилуфер Демир Туркийн Бодром хотод ойрхон эрэгт амьгүй хэвтэж байсан Айлан Курдигийн зургийг анх хальсанд буулгасан нь Британийн “The Independent” сонины есдүгээр сарын 2-ны дугаарт хэвлэгдсэн юм. Тусламж үзүүлэхийг шаардсан тус сонины энэ дугаарт хүүгийн зураг хэвлэгдсэний дараа Европын холбооны тэргүүн нар цагаачдын асуудалд илүү нухацтай хандаж эхэлсэн байна. “Financial Times”-ын мэдээлж байгаагаар Европын холбооны гүшүүн орнуудад хүлээн авч буй цагаачдын тоо дөрөв дахин нэмэгдсэн аж. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон цагаачдын тоог нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа ч мэдээлээд байна.
Харин Европын комиссийн Ерөнхийгөгч Жан-Клод Юнкер ирэх долоо хоногт Грек, Итали, Унгар улсаас 160 мянган цагаачийг хүлээн авахаа мэдэгдлээ. Энэ тоо долоо хоногийн өмнө 40 мянга байсан юм.
Б.Назкеш
| Бяцхан хүүгийн үхэл олон хүний зүрхийг шимшрүүлж байна | ||
| Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.