Шууд Chart

Дүрвэгчийг дэгээдэж унагаасан зураглаач бүсгүйг ажлаас нь халжээ

2015-09-09 12:51:39

Унгар улсад дүрвэгчдийг баривчлах үйл явцыг сурвалжлахаар очсон телевизийн зураглаач бүсгүй хүүхдээ тэврэн явсан дүрвэгчийг дэгээдэж унагаасан бичлэг тарсны дараа зураглаач бүсгүйг зохисгүй үйлдлийнх нь төлөө ажлаас нь халжээ. 

Петер Ласло хэмээх зураглаач бүсгүйн энэхүү бичлэг онлайнд цацагсан даруйдаа олон нийтийн бухимдлыг ихээр төрүүлж, иргэд N1TV рүү утсаар ярин зураглаачид арга хэмжээ авахыг шаарджээ.

Өөрийн ажилтныхаа тухай N1TV телевизийн удирдлагууд “Бид түүнийг зохисгүй үйлдлийнх нь төлөө ажлаас халж байна. Манайд түүнээс илүү ур чадвартай, хүн чанартай зураглаачид олдох болно” хэмээн ярьсан байна.


Дүрвэгчийг дэгээдэж унагаасан зураглаач бүсгүйг ажлаас нь халжээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй