Шууд Chart

Сирийн дүрвэгч хүүгийн мөрөөдлийг Реал Мадрид биелүүлжээ

2015-09-21 10:57:30

Хэд хоногийн өмнө Унгарын хил дээр телевизийн зураглаач бүсгүйд аавтайгаа хамт дэгээдүүлэн унаж уйлж байсан Сирийн дүрвэгч хүүгийн зураг, бичлэг дэлхий даяар цацагдаж олны анхааралд орж байсан билээ.

Уг хэрэг гарсны дараа дүрвэгч хүү аавын хамт Германд эсэн мэнд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаад Сирийн дүрвэгч хүүгийн  мөрөөдлийг "Реал Мадрид" биелүүлсэн талаарх мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлож байна.  Хүүгийн аав нутагтаа хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан байна. Тиймээс дэлхийн хөлбөмбөгийн том клубуудын нэгэн болох Испанийн Эзэн хааны "Реал мадрид" клуб хүүг аавтай нь хамт урьсан байна. Аав нь тус клубд ажиллах болжээ. Түүнчлэн гэр бүлийн үлдсэн гишүүдийг нь авчрах болсон талаар мэдээлж байгаа юм.  
 
 

Сирийн дүрвэгч хүүгийн мөрөөдлийг Реал Мадрид биелүүлжээ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй