Шууд Chart

Тяньжинд дэлбэрэлт болсноос хойш зургаан долоо хоногийн дараа

2015-09-30 13:02:01

Тяньжинд өнгөрсөн сард маш хүчтэй дэлбэрэлт болж, 173 хүн амь үрэгдэн, 17 мянга гаруй авто машин болоод орон сууцны барилгууд сүйдсэн билээ. Тэгвэл дэлбэрэлт болсон тус газарт зургаан долоо хоногийн дараа ямар өөрчлөлт гарсныг Хятадын wsj.com сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, саяхан дэлбэрэлтэд өртөж сүйдсэн газар буцан өнгө төрхөө олж, шинэ барилгууд болоод ногоон байгууламжаар дүүрчээ. Машин худалдааны зах байсан газрыг зүлэгжүүлж, битүү ногоон байгууламжтай болгосон талбайд иргэд спортоор хичээллэх боломжтой болох гэнэ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт болсон газарт тархсан хорт бодисыг гүний 7 метр хүртэл ариутган, цэвэрлэж нөхөн сэргээжээ.

Ногоон байгууламж болоод, дэлбэрэлтийн дараах нөхөн сэргээлтийн ажил маргааш албан ёсоор дуусч, шинэхэн цэцэрлэгт хүрээлэн БНХАУ-ын Үндэсний өдөртэй давхцан нээлтэй хийх юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Байгаль орчны албан тушаалтан “Хэдийгээр ариутгал хийж, нөхөн сэргээлт хийгдэж дууссан ч хорт бодис үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хөрсөнд дахин шинжилгээ хийнэ” хэмээн ярьжээ.

Харин орон нутгийн эрх баригчид ирэх сард багтаан дэлбэрэлт болсон газарт сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж дуусах бөгөөд дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн хүмүүст хөшөө босгон хүндэтгэл үзүүлнэ хэмээн ярьсан байна.


Тяньжинд дэлбэрэлт болсноос хойш зургаан долоо хоногийн дараа  
Үзсэн: 2232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-09-30 17:13
хэргээр дэлбэлсэн юм биш үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-09-30 17:01
hunii olnoor hiilgui yah ve
103.14.36.xxx [103.14.36.xxx] 2015-09-30 13:41
овоо гарууд юм аа

Бидэнтэй нэгдээрэй