Өчигдөр Ореган мужийн “Umpqua Community” коллежид буун дуу гарч, 26 настай залуу 9 оюутан, нэг цагдаагийн аминд хүрсэн талаарх мэдээлэл өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллээр тараад байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсээс гадна 7 хүн шархадсан аж.

Түүнчлэн хэргийг үйлдсэн гэх 26 настай Крис Харпер цагдаагийн албан хаагчидтай буудалцсан бөгөөд мэргэн буудагчийн гарт амиа алджээ. Одоогоор албаны хүмүүс халдлагын шалтгааныг судлаж байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ердийн үйлдэл мэт болж байгаа энэ мэт үйлдлийг таслан зогсооход бүхий л зүйлийг хийнэ” хэмээн конгрессийн хуралдаан дээр ярьсан байна.

| 26 настай залуу гал нээж, 10 хүний аминд хүрчээ | ||
| Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.