Нигерид хээл хахууль авдаг, зорчигчдыг луйварддаг тус улсын Холбооны нисэхийн ерөнхий газрын аюулгүй байдлын албаны албан тушаалтнуудын үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг тууштай авч эхлээд байна. Энэ хүрээнд тус газрын нисэх хүчний аюулгүй байдлын бүх албан хаагчдад зааварчилгаа өгч, тус улсын аль ч нисэх онгоцны буудлын терминалд зорчигчдоос мөнгө авах зэрэг хууль бус үйлдэл гаргавал ажил, албан тушаалаас нь шууд чөлөөлөхийг мэдэгджээ.
Нисэх онгоцны буудал дээр зорчигчдыг шалгаж нэвтрүүлдэг нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчид хээл хахууль авдаг гэсэн зорчигчдоос ирсэн шүүмжлэлийн дагуу тус хориг арга хэмжээг авч байгаа юм.
Мөн Холбооны нисэхийн ерөнхий газар нь нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчдын албан тушаалын чиг үүргийн улам бүр боловсронгуй болгож, тэдэнд тавих хяналтаа чангаруулж, бүх нисэх онгоцны буудлуудад нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчдын үйл ажиллагааг хянах чиг үүрэг бүхий тусгай хороог байгуулжээ.
Иргэд, зорчигчдоос маш ихээр ирүүлж буй өргөдөл гомдол, албан хаагчдын хууль бус үйлдэл нь Холбооны нисэхийн ерөнхий газрын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалж: allafrica.com
| Авлигад автсан албан тушаалтнуудын эсрэг арга хэмжээ авч эхэллээ | ||
| Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.