Шууд Chart

Туркийн нийслэлд хүчтэй дэлбэрэлт боллоо

2015-10-10 18:37:36

Өнөөдөр өглөө Туркийн нийслэл Анкара хотод болж байсан тайван жагсаалын үеэр дараалсан хоёр дэлбэрэлт болж, энэхүү дэлбэрэлтийн улмаас  30 хүн амь алдаж, 129 хүн шархтлаа гэж СNN мэдээллээ. Дэлбэрэлт хотын төв галт тэрэгний буудлын ойролцоо Курдын хөдөлмөрчдийн нам бүлэгтэй үүссэн таагүй нөхцөл байдлыг зогсоохыг эрх баригчдаас хүссэн иргэд тайван жагсаал хийжбайх үеэр болжээ.

Тус улсын Засгийн газрын  хариуцлагатай албан тушаалтнууд энэ удаагийн дэлбэрэлт нь амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн террорист халдлага байсан хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд байна.


Туркийн нийслэлд хүчтэй дэлбэрэлт боллоо  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-10-10 20:54
MUU nowshiin USA l hiisendee ted l tsaana n bga

Бидэнтэй нэгдээрэй