БНХАУ-ын Төрийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар ирэх таван жилд ядуурлаа арилгах зорилт дэвшүүлэн батласан байна. Ингэхийн тулд тус улсын зүгээс 2020 он хүртэл зургаан жилийн хугацаанд ядуу иргэдэд сар бүр тэтгэмж олгох бөгөөд тэднийг ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулах ажээ.
Хятадын Төрийн зөвлөлийн дарга “Энэ ажил маш их цаг хугацаа шаардсан хэцүү ажил хэдий ч бид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л арга хэмжээг авах болно” гэсэн байна.
Тус улсын Үндэсний статистикийн газраас өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан мэдээнээс харахад Хятад улсад жилийн цэвэр орлого нь 2300-аас юаниас бага, ядуурлын шугамаас доогуур 70 сая хүн байгаа ажээ.
| Хятад 2020 он гэхэд ядууралгүй улс болно | ||
| Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.