Америкийн “Yellow stone” буюу “Шар чулуут” хэмээх Дархан цаазтай газарт нутгийн чоныг устгаад 70 жил болсны дараа буюу 1995 онд цөөн тооны чоныг унаган байгальд нь эргүүлэн авчирч нутагшуулжээ. Гэтэл чоно устсаны дараа хэт олшрон өссөн бугын тоо толгой эргэн цөөрч, үүний үрээр Дархан цаазат газрын /бугын хөлөөр/ талхлагдсан өвс, ургамал эргэн сэргэж, мод бут ургаж зургаан жилийн дотор дөрөв дахин өндөр болсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй төрөл бүрийн шувууд, усны мэрэгч амьтад ч бүгд эргэн ирсэн байна.
Хамгийн гол нь Дархан цаазат газрын гол горхи, усны системд дорвитой эерэг өөрчлөлт гарч ой мод сэргэн эрчимтэй ургаснаар голын эрэг, хөрсний зөөлрөлт, нуралт багасч голын усны сан ихэсчээ. Хортой гээд устгачихсан байсан чоноо эх нутагт нь эргэн нутагшуулснаар ийм гайхамшигтай өөрчлөлт гарна гэж хэн ч бодоогүй байсан талаар themetapicture.com-д мэдээлсэн байна.
| Дархан цаазтай газар чонотой болсноосоо хойш сэргэжээ | ||
| Үзсэн: 4573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.