БНХАУ Засгийн газрын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, төслийн хөтөлбөрт нөлөөлсөн, хэрэгжилтийг сааруулсан гэсэн шалтгаанаар 249 төрийн албан хаагчийг шийтгэсэн талаар үндэсний мэдээллийн Синьхуа агентлагаас мэдээлсэн байна. БНХАУ-ын хамгийн том авлигын хориг арга хэмжээнээс айж сүрдсэн олон төрийн албан хаагчид сүүлийн 18 сарын хугацаанд томоохон төслүүдийг батлахаас эмээсэн байдалтай байгаа юм.
Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, төрийн албан хаагчид ажлаа хийхгүй, залхуу байдалтай байгаа мэт харуулж байгаа тул үүнд орон нутгийн төрийн байгууллагуудыг буруутгаж, ажлаа эрчимжүүлэхгүй бол албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, шийтгэх талаар сануулсан байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын дунд хүртэл явагдсан хяналт шалгалтаар 24 аймаг, муж, хотын нийт 249 албан хаагчдад ажлаас халах, захиргааны шийтгэл ногдуулах, сануулах зэрэг арга хэмжээг авсан байна. Жишээ нь, Засгийн газраас 2012 онд төсвийг нь баталсан Шаньси мужийн хоол хүнс дахин боловсруулах төсөл өнгөрсөн тавдугаар сард л барилгын ажлаа эхлүүлэх гэж байгаа нь маш их хугацаа алдсан явдал аж.
“Засгийн газраас төрийн албан тушаалтнуудыг хариуцлагатай байлгах зорилгоор ажлыг нь эрчимжүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийг удаашруулж буй байдлыг таслан зогсоох зорилгоор төрийн албан хаагчдад шийтгэл ногдуулсан нь Засгийн газрын үйл ажиллагаа зөв замаараа явж байгаа гэдгийг харуулсан зөв зүйтэй ажил болсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан мэдээлжээ.
Наймдугаар сарын сүүлээр Засгийн газрын хураан авсан зарцуулагдаагүй хөрөнгө болох 296 тэрбум юанийг Засгийн газрын “яаралтай” хөгжлийн төсөл болон ард түмний амьжиргааг сайжруулах төсөлд оруулжээ.
| Авлигын хэргээр 249 албан хаагчийг шийтгэжээ | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.