Энэ сарын 16-нд Америкийг зорьж явсан нэгэн тайвань бүсгүй онгоцонд нярайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл SBS телевизийн хамгийн сүүлийн мэдээллээс харахад “Тус эмэгтэй 36 долоо хоногтой атлаа, 32 долоо хоногтой хэмээн онгоцонд суусан бөгөөд хүүхдээ Америкт төрүүлж, Америкийн иргэншилтэй болгох зорилготой байсан” гэсэн байна.
Түүнчлэн энэхүү үйл явдлаас болж онгоц 5 цаг саатсанд бүсгүйг буруутгаж байгаа бөгөөд худал бичиг баримт бүрдүүлэн онгоцонд суусан зэрэгт нь хэрэг үүсгэн шалгуулж байгаа аж. Агаарын тээврийн хуулиараа хүүхэд Америкийн иргэншилтэй болсон байна.
| Хүүхдээ Америкийн иргэншилтэй болгохын тулд онгоцонд төржээ | ||
| Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.