Шууд Chart

Иракийн худалдааны сайдыг баривчлахаар болжээ

2015-10-23 16:35:33

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрөгч наймдугаар сард авлигыг бууруулах цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Уг цогц арга хэмжээнд Засгийн газрын зардлыг бууруулах, шашны шугамаар хийгддэг өндөр албан тушаалтнуудын томилгоог багасгах, билэгдлийн шинжтэй дэд ерөнхийлөгч болон шадар сайдын албан тушаалыг алга болгох, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хэргийг сэргээн шалгах зэрэг арга багтаж байсан юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд авлигын хэрэгт холбогдуулан тус улсын худалдааны сайд Милас Мохаммед Абдул Карим болон түүний ах Неру нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Гэхдээ ямар хэрэгт буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдээгүй байна. Иракийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлж буйгаар тэднийг Йорданд байрлах, ах Нерутай нь холбоотой компаниудын гэрээг тендерт шалгаруулсан гэх зэм тулгаж байгаа аж.

Шашны бүлэглэлийн шугамаар өндөр албан тушаалтнуудыг томилдог систем тус улсад байдаг ба ах, дүү хоёр энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин тэдний Курд эцэг нь тус улсад хамгийн өргөн тархсан Исламын шашны хамгийн том Супи бүлгийн тэргүүн юм байна.


Иракийн худалдааны сайдыг баривчлахаар болжээ  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-10-23 19:37
амерки оролцсон газарт заавал аллага гарах юм?

Бидэнтэй нэгдээрэй