Шууд Chart

Христийн сүмийн пастор 35 сая доллар завшжээ

2015-10-23 17:02:47

Сингапурын Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин, өөрийн эхнэрийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан нь илэрчээ.

Тэрээр өөрийн сүмийн 5 ажилтантай хамтран хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоосон байна. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм.

Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй байгаа ч, итгэл эвдэх гэмт хэрэгт тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг байна.

Гэмт хэрэгтнүүд завшсан мөнгөө өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн болон шил үйлдвэрлэгч компаниудад шилжүүлж, дараа нь энэхүү хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг ч итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. Сүмийн тэргүүн пасторын эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан бөгөөд 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан нэгэн юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар “Сity Harvest” сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг аж.


Христийн сүмийн пастор 35 сая доллар завшжээ  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй