Энэ өдрүүдэд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Америкийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Вашингтонд төрийн айлчлал хийж байна. Түүний айлчлалын хүрээнд Америк, Индонези хоёр далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг тэлэхээр тохиролцжээ.
Мөн хоёр тал далай тэнгисийн техник хэрэгсэл хөгжүүлэх, цэрэг армийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд ойр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Америк Индонези хоёр далай тэнгисийн аюулгүй байдалд илүү ойр ажиллахад Хятад улсын Өмнөд Хятадын тэнгис дэх дэд бүтэц байгуулах үйл ажиллагаа түлхэц өглөө гэж ажиглагчид харж байна.
АНУ Ази Номхон далайд дахин тэнцвэржүүлэх бодлого барьж байгаагын хувиар Хятадын хиймэл арлын бүсэд далайн харуул хийхэд хүч хаях төлөвтэй байгаагаас тус бүсэд хурцадмал байдал үүсэх төлөвтэй байгаа. Индонези улс мөн Номхон далай дамнах түншлэлд нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. АНУ зэрэг 12 орон Номхон далайн хоёр эрэгт чөлөөт худалдаа хийх тухай гэрээг энэ сарын эхээр байгуулсан юм.
| Индонези АНУ-тай далайн аюулгүй байдалд хамтарна | ||
| Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.