Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлэгджээ

2015-10-31 13:26:50

Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлэгджээ  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-10-31 13:53
Ямар их долигнож байнаа дуракууд.монголыг дампууруулсан гэж марк дээр тавьждээ.маркны газрын даргаар ардчилалын ганболд гэдэг дурак ажилладаг.туунд уурэг огч дээ.зайлуул.хахаха
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-10-31 13:29
Энхбаярынхаа араас ороод эхэлж байгаам биш үү... Бас л гадаад дотоодгүй тахин шүтэгдээд л...

Бидэнтэй нэгдээрэй