Шууд Chart

Хятадын авлигатай тэмцэх байгууллага “People's Daily” сониныг шүүмжлэв

2015-11-02 12:26:27

БНХАУ-ын Коммунист намын албан ёсны сонин болох “People's Daily”-гийн зарим салбарт мөнгөний төлөө үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, урвуулан ашиглах зэрэг хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн Хятадын авлигатай тэмцэх байгууллага шүүмжиллээ.

Хятад Улсын дарга Ши Зиньпин тус улсад гүн гүнзгий нэвчсэн авлигыг үндсээр нь устгах шинэ арга хэмжээг одоогоос гурван жилийн өмнө эхлүүлж байсан билээ.

Коммунист намын авлигатай тэмцэх байгууллага болох Сахилгын хяналтын төв хорооноос “People's Daily” сонины газарт зохион байгуулсан хяналт шалгалтад үндэслэн “сонины мэдээнүүд авлигатай тэмцэхэд “сайхан уур амьсгал”-ыг бүрдүүлсэн хэдий ч, зарим нэг ноцтой асуудал байгааг тогтоов” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн мэдэгдэлд “төсвийн хөрөнгийг баяр тэмдэглэхэд зарцуулж, уг алдаа дутагдлаа зөв шийдвэрлэхгүй байна... зарим салбарт мэдээг гаргах, эсхүл гаргахгүй байх зорилгоор бусдаас мөнгө авах асуудал байна” гэжээ.

Эх сурвалж: www.abc.net


Хятадын авлигатай тэмцэх байгууллага “People's Daily” сониныг шүүмжлэв  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй