Өмнөд Солонгосын орон нутгийн хөгжлийн “Сурион”-ы төслөөс 78 тэрбум воныг (67.9 сая ам.доллар) нисдэг тэргийн үйлчилгээнд үр ашиггүй зарцуулж, Солонгосын нисэх хүчний үйлдвэр нь 54.7 тэрбум воныг завшихын тулд тайлангаа худал мэдүүлсэн болох нь аудитын шалгалтаар илэрчээ. Дотоодын нисэх хүчний монополь тус байгууллага өөрийн тайландаа 21 компаниас бүрдүүлсэн хөгжлийн сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгө оруулалт хэмээн тайлагнаж, Батлан хамгаалахын худалдан авалтыг хариуцсан нэгж (DAPA)-ээс анхны хөрөнгө оруулалт гэж 23 тэрбум вон, мөн гадаадын нэг компаниас технологи худалдан авах шалтгаанаар 31.7 тэрбум воныг бүрдүүлсэн байна.
Орон нутгийг хөгжүүлэх “Сурион”-ы төсөл нь нийт 1.3 их наяд воны өртөгтэй бөгөөд үүнээс цэргийн нисэх онгоц импортлох, өөрийн угсарсан нисдэг тэргийг экспортлоход тодорхой хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ үйл ажиллагаа нь хөрөнгө завших, авлигын сүлжээ болон хувирсан дотоодод үйлдвэрлэсэн нисэх онгоцны чанарт ихээхэн эргэлзэж байгаа аж.
Солонгосын нисэх хүчний үйлдвэр нь тус улсын батлан хамгаалах салбарын хамгийн том компани юм. Тус үйлдвэр нь олон үйлдэлт тийрэлтэт сөнөөгч онгоцны паркийг боловсруулах 18 их наяд воны төслийн тендерт оролцож, ихээхэн найдлага тавьж байсан боловч АНУ-ын Вашингтон хотоос дөрвөн гол технологийг экспортлох зөвшөөрөл олгоогүй байна.
Худалдан авах ажиллагааны газраас тус үйлвэрийн худалдан авалт болон үйл ажиллагаанд маш сайн хяналт тавьж, санхүүгийн тал дээр гаргасан томоохон зөрчлүүдийг арилгах, цаашлаад санхүүгийн асуудал ихтэй тул ахиж санхүүжилт өгөхгүй байх талаар зөвлөмж гаргасан байна. Гэвч Засгийн газраас төлбөрийг зөвшөөрсөн төдийгүй 15.6 тэрбум воны хөрөнгийг нь буцааж аваагүй ажээ.
Мөн тус үйлдвэрийн нисдэг тэрэгний боловсруулалтыг хариуцсан хоёр албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тус улсын зэвсэгт хүчний худалдан авах хөтөлбөр нь цэргийн зэр зэвсэгээс эхлээд нисэх онгоц хүртэл шил шилээ даран бүтэлгүйтэж байна. Тиймээс зэвсэгт хүчний авлига, хууль бус үйлдлийг үндсээр нь устгахын тулд батлан хамгаалахын бүхий л худалдан авалтанд мөрдлөгө шалгалт явуулах шаардлагатайг анхааруулсан байна.
Эх сурвалж: koreajoongangdaily.joins.com
| Цэргийн авлигыг үндсээр нь устгана | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.