Шууд Chart

11 настай охин зургаан хүний амийг аварчээ

2015-11-11 16:25:33

Өнгөрөгч даваа гарагт БНХАУ-ын нэгэн эмнэлэгт 11 настай охин өөрийн бүх эрүүл эрхтэнээ зургаан хүний амь насыг аврахад зориулан донор болгож үлдээсэн байна. Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард Бээжингийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр сар эрчимт эмчилгээний  тасагт ухаангүй хэвтсэн аж.

Ү Тинг охины хувьд “myasthenia” хэмээх хүнд өвчнөөр өвчилсөн байсан бөгөөд түүний зүрх, элэг, бөөр зэрэг эрхтнүүдийг зургаан хүний амь насыг аврахад зориулсан талаар эмнэлгийн ажилтнууд ярьжээ.

Түүний энэхүү баатарлаг үйлсэд эмнэлгийн ажилчид хүндэтгэл үзүүлэн эрхтэнүүдийг авах хагалгааныхаа өмнө нэг минут дуугүй зогссон байна. Харин охины эцэг, эхийн салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа гурван цагийн турш үргэлжилжээ.


11 настай охин зургаан хүний амийг аварчээ  
Үзсэн: 4053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-11-13 09:27
өвдөж зовоод амь тавьж байгаа амьтныг бас хагалж огтолж л байдаг. тайван явуулж болоогүй л юм байх даа. хөөрхий минь. нүгэлгүй юм чинь сайн хүний үр сад болоод эргээд төрөх болтугай. ум ма ни бад ми хум
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-12 20:32
sain terel oloh boltugai
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-12 20:32
sain terel oloh boltugai
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-11-11 18:44
Burhanii elch baina daa.Huurhii nyalh amitan.Um mani badmi hum.
202.55.184.xxx [202.55.184.xxx] 2015-11-11 17:31
um maani bad mi hum
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-11-11 17:07
юу нь буян байгаа юм хөөрхий нялх охин
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 17:07
Хөөрхийдөө нялх амьтан

Бидэнтэй нэгдээрэй