Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо алан хядах цуврал ажиллагаа боллоо. Тодруулбал, баасан гарагаас бямба гаригт шилжих шөнө Парисийн хэд хэдэн газарт хүмүүсийг барьцаалсан болон хүмүүс рүү буудсаны улмаас 150 гаруй хүн үрэгдсэн хэмээх мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Одоогоор Парист онц байдал зарлаад байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ ням гарагт “Их-20”-ийн уулзалтад оролцохоо цуцлаад байна.
Одоогоос арван сарын өмнө Парис хотод байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарсан билээ. Өнгөрсөн шөний халдлагийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө үүрчээ. Өчигдөр шөнө болсон энэхүү аймшигт халдлага нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсад тохиолдсон хамгийн их хүн амь үрэгдсэн алан хядах ажиллагаа болж байна. Болсон хэрэг явдлын талаар бид цаашид дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Сүүлд ирсэн мэдээллээр "Батаклан" урлагийн төв, "Стад де Франс" хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, "Le Carillon" зоогийн газар, "Less Halles" худалдааны зах зэрэг дөрвөн газарт халдлага болжээ. Халдлагад өртсөн "Батаклан" урлагийн төв нь 2015 оны нэгдүгээр сард халдлагад өртөж асан "Charlie Hedbo" сэтгүүлийн редакцийн байртай ойролцоо оршдог байна.
"Стад де Франс" хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд халдлага болох үед тус цэнгэлдэх хүрээлэнд ерөнхийлөгч Франсуа Олланд Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолтын үзэж байсан байна. Дэлбэрэлт болсны дараагаар түүнийг өндөржүүлсэн хамгаалалттайгаар халдлагын бүсээс гаргажээ.










| Парист дахин цус асгаруулсан халдлага боллоо | ||
| Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.