Шууд Chart

Үйлчлүүлэгч татахын тулд дэлгүүрийнхээ гадна лам гөрөөс уяжээ

2016-01-06 16:03:57

Хятадын Хэнань дүүрэгт нэгэн дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчийнхээ тоог нэмэхийн тулд сонирхолтой арга хэрэглэсэн байна. Тодруулбал, эзэн залуу дэлгүүрийнхээ гадаа дэлхийд ховордсон амьтдын нэг болох хоёр лам гөрөөс уяжээ.  

Энэ талаараа өнгөрсөн даваа гарагт интернэт хуудсанд тавьсан бөгөөд хоёр хоногийн дотор гэхэд 100 гаруй үйлчлүүлэгч ирсэн байна. Хятадад лам гөрөөсийг амьтны хүрээлэнд л харах боломжтой бөгөөд гудамжинд ховордсон амьтдыг харах хүсэлтэй хүмүүс их байгаа ажээ.


Үйлчлүүлэгч татахын тулд дэлгүүрийнхээ гадна лам гөрөөс уяжээ   
Үзсэн: 2801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй