Энэтхэгийн нэг дүүрэгт байдаг авто замын хяналтын камерт нэгэн бичлэг үлдсэн нь өнөөдөр цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Бичлэгт дөрвөн настай охин зам дээр бүдэрч унахад түүний дээгүүр уулзвар тойрч гарч ирсэн машин явж өнгөрсөн нь үлджээ. Азаар охин ямар нэгэн бэртэл аваагүй аж. Охин машин өнгөрсний дараа босч алхсан байна.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр охиныг Жёоти Чудхари гэдэг аж. Тухайн нөхцөл байдлыг харсан эх сурвалж “Машин бяцхан охиныг дайрчихлаа л гэж бодсон. Тэрхүү үйл явцыг хараад би хар хурдаараа гүйсэн боловч намайг очиж амжаагүй байхад машин аль хэдийнэ охины дээгүүр яваад өнгөрсөн. Харин охин машин өнгөрсний дараа босоод хамт явсан хүмүүс рүүгээ алхсан л даа. Охин энэ үйл явдлын дараа айсандаа хэсэг уйлсан ч биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй” хэмээн ярьсан байна.
| Дөрвөн настай Энэтхэг охины дээгүүр машин гарсан ч эсэн мэнд үлджээ | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.