Шууд Chart

Мессигийн фэн Афганистан хүүг олжээ

2016-01-27 11:04:50

Барселонагийн  хөл бөмбөгийн од Лионель Месси өөрийн твиттэр хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд шуугиан тариад буй хамгийн бяцхан шүтэн бишрэгч, Афганистан хүүг хайж байгаагаа илэрхийлжээ.

Лионель Мессигийн өмсгөлийг нэг удаагийн уутаар орлуулан хийж, өмссөн Афган хүүг Муртаза Ахмади гэдэг бөгөөд тэрбээр өдгөө таван настай гэнэ.

ВВС-гийн мэдээлснээр хүүг Иракийн Курд хэмээн үзэж байгаа юм. Тэд өөрсдийн цахим хуудсандаа “Мессийгийн хамгийн том фэн” нэртэйгээр энэхүү зургийг түгээсний дараа алдарт хөл бөмбөгчин түүнийг хайж эхэлсэн байна.

Месси энэ талаараа “Би энэ хүүг олж өөрийн өмсгөлөөсөө бэлэглэмээр байна. Өнөөдрөөс эхлэн эрлээ эхлүүллээ” гэсэн юм. Тэрхүү хайх ажиллагаа эхэлсний дараа хүүгийн ах Ариф Ахмади Муртазагийн зургийг цахим сүлжээнд тавьж, өмнө нь тавьж байсан зургаа ч харьцуулан нийтэлсэн байна.

Тэрбээр нийтлэлдээ “Миний дүүг хайж байгаа Мессид баярлалаа. Энэ дүүд маань маш их урам зориг өгч байгаа. Тэр том болоод алдартай хөл бөмбөгчин болох мөрөөдөлдөө автагдан байна” гэжээ.


Мессигийн фэн Афганистан хүүг олжээ  
Үзсэн: 2504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.38.100.xxx [178.38.100.xxx] 2016-01-27 17:50
Hazar mongol ym bn
185.112.157.xxx [185.112.157.xxx] 2016-01-27 16:45
Kurd. geheesee iluu hazar mongoljuu tsaraitai nuhur bna
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-01-27 13:24
hogiin baliar afgan ontsgui muu humuus de
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2016-01-27 12:21
хэ хэ хэ гоёёёёёёё
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-01-27 12:15
ТИЙМ БАЙНА ЯМАР ЮМНЫХ НЬ КУРД БАЙХАВ. ХАЗАРА ХҮҮ БАЙНА
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-27 12:15
huurhun, bas l donjtoi setgesen baina shuu umsguliin ungiig
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2016-01-27 11:47
hehe
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2016-01-27 11:47
Byatshan hazar hyy bna

Бидэнтэй нэгдээрэй