Хоёр хөлгүй ч бүхэл бүтэн 15 жилийн турш уулархаг тосгодод очиж, өвчтэй иргэдийг эмчилж буй эмэгтэй Хятадын Чунцин хотод байдаг аж.
Зам тээврийн ослын улмаас хоёр хөлгүй болсон эмч бүсгүйг Ли Хонжу гэдэг бөгөөд тэрбээр мужийнхаа 1000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг байна.

Тэрбээр алслагдсан уулархаг газрын иргэддээ эмчилгээ хийхийн тулд зарим тохиолдолд бусдын тусламжийг авч, үүрүүлж явдаг гэнэ.
Найман настайдаа хөлгүй болсон Ли бүсгүй эхэндээ модон сандал дамжин явдаг байсан бол сүүлдээ суга таяг хэрэглэх болжээ. Тэрбээр өдөр тутмын амьдралдаа маш олон модон сандал болоод шатыг ашигладаг байна.


| Тосгоны хөлгүй эмч | ||
| Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.