Шууд Chart

Өрнөдийнхөн Путины 2 тэрбум гаруй ам.долларын нууц дансыг илрүүлжээ

2016-04-21 11:32:29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээс ихэнх хэсэг Панамд офшор компаниудад бүртгэлтэй гэнэ. Энэ талаар Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын тайланд дурдагдсан байна. Сэтгүүлчид судалгааг жил гаруй хугацаанд хийжээ. 380 сэтгүүлч оролцсон ба тус ажлыг дэлхийн 80 гаруй оронд хийсэн байна. Ерөнхийлөгчийн нэр хаана ч дурдагдаагүй боловч Ерөнхийлөгчийн “найз” нар түүний ивээлгүйгээр гүйцэтгэж чадахгүй үйл ажиллагаанаас сая саяыг олж авчээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гуравдугаар сарын 28-нд Путины эсрэг мэдээллийн давалгаа бэлтгэгдэж байгаа гэж мэдэгдсэн байна. Сэтгүүлчдийн ирүүлж буй асуултуудаас гаргах гэж буй нийтлэлүүдийн талаар мэдсэн гэдгээ тэрээр хэлсэн юм. Түүний хэлж буйгаар Ерөнхийлөгчийн хувийн мэдээлэл, гэр бүл, хүүхэд насны найзууд, бизнес эрхлэгч (Ковальчук, Ротенберг), ямар ч юм бүү мэд офшор компаниуд, түүний уулзаж ч байгаагүй бизнес эрхлэгчдийн талаар асуултууд ирсэн. Түүнчлэн өөр нэг байгууллагаас асуултууд ирсэн ба “таны цуглуулсан хөрөнгө 40 тэрбум ам.доллар гаруй гэдэг нь үнэн үү, та орд, харштай юу. Усан онгоц болон бусад хөрөнгөтэй юу” гэжээ.

Гуравдугаар сарын 31-ний өдөр Песков “мэдээллийн давалгаа”-ны асуудлыг дахин хөндсөн ба “Иймэрхүү мэдээлэл  цаашид ч үргэлжилнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тус улсын нөхцөл байдлыг хөдөлгөх, тус улсын удирдлагыг, эхний ээлжинд Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаах, ингэснээр тус улсын нөхцөл байдалд болон сонгуулийн үр дүнд нөлөөлөх явдал” гэсэн байна. Тухайн өдөр "Ройтерс" агентлаг Аркадий Ротенбергийн хамтрагч Григорий Баевскийг “Путинтай холбоотой” эмэгтэйчүүдэд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн болон борлуулсан тухай материал нийтэлжээ. 

Тус материалд Аркадий Ротенбергийн хамтрагч асан Санкт-Петербургийн нэрд гараагүй бизнес эрхлэгч Григорий Баевский өөрийн үл хөдлөх хөрөнгийг Катерина Тихонова (тус агентлаг урьд нь Путины охин гэж зарласан), Төрийн Думын депутат асан Алина Кабаевагийн хоёр хамаатан болон оюутан Алисан Харчева нарт шилжүүлсэн гэжээ. Алиса Харчева нь Ерөнхийлөгч Путины төрсөн өдөрт зориулан гаргасан хуанлид зургаа авахуулсан аж. 

“Бид энэ хүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгч түүнийг танихгүй” гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрийн Песков "Ройтерс" агентлагт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: iaac.mn


Өрнөдийнхөн Путины 2 тэрбум гаруй ам.долларын нууц дансыг илрүүлжээ  
Үзсэн: 2028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.115.xxx] 2016-04-21 16:07
миний дансанд 2000 төгрөг бий. Тэр бас Путины мөнгө ш дээ.гэх гээд байгаа юмуу хайшаа юм. өөр бичих мэдээлэх юм алга уу аль хэдийний юм дахин дахин бичээд байх юм.
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2016-04-21 12:09
BUHEL BUTEN SHINE ULSTAI NIILUULJ UGUJ BAIGUULJ BAIHAD 2 HON TERBUM BOL SHAALAAL BAIHGUYU.UHTEL NI BUMBUGDUUD UG,

Бидэнтэй нэгдээрэй