Уул нүхлэн зам тавих нь дэд бүтцийн салбарын хамгийн хэцүү аргуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэгвэл Швейцари улсад дэлхийн хамгийн урт буюу 57 километрийн урттай уулын нүхэн зам ирэх сарын эхний долоо хоногт нээлтээ хийхээр зэхэж байна.
Пиз Ватгира нурууг нүхлэн тавьж буй Готхард Бэйс нүхэн замын хувьд анх 1947 онд уг ажлыг тухайн үеийн Швейцарийн Ерөнхий сайд эхлүүлж байсан түүхтэй. Уулыг нүхлэн зам тавих нь олон хүндрэлтэй хэцүү ажиллагаа тул ийм урт удаан хугацаа зарцуулсан болохоо албаныхан мэдэгдлээ. Учир нь уулын хөрсний шороо сул, маш их чулуулагтай байдгаас гадна олон тооны техник хэрэгсэл, хүн хүч шаарддаг тул бага зайд ийм төрлийн зам тавихын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө ордог байна.
Энэ нүхэн замын өртөг 10 тэрбум америк доллар даваад байгаа гэдгийг Швейцарийн тал уламжилсан бөгөөд зам ашиглалтад орсноор тус улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэх магадлалтай тул өөрсдийн гаргасан төсөв хөрөнгөө эргүүлэн олох боломжтой гэдгээ цохон тэмдэглэлээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд нүхэн замыг барих ажил эрчимтэй урагшилсан нь “Сисси” нэртэй нүхэн гүүр барих тусгай зориулалтын төхөөрөмжийг ашигласантай шууд холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолсон байна. “Сисси”-г яльгүй хөгжүүлсэн тохиолдолд ирээдүйд нүхэн зам тавих нь улам хялбар болох болно гэдгийг техникийн мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа. Дашрамд дурдахад, энэ замыг байгуулахаас өмнө Япон улсын “Сэйкен” нэртэй 54 километрийн урттай хонгил дэлхийд хамгийн урт уулын нүхэн замд тооцогддог байсан юм.
О.Хатанбаатар
| Дэлхийн хамгийн урт уулын нүхэн зам нээлтээ хийхэд ойрхон байна | ||
| Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.