Хятадын Шаньдун мужид барилга дээр ажиллаж байсан эр 5 метрийн өндрөөс унахдаа цээжин хэсэг болоод эрүүгээрээ бетоны төмөрт сүлбэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, мэс заслыг 30 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 7 цагийн хугацаанд хийсэн байна. Энэ сарын 14-нд болсон энэхүү аймшигт ослын хохирогчийг мэргэжилтнүүд эхэндээ удаан амьдрах боломжгүй гэж үзэж байсан ч түүнд хагалгаа хийхээр болжээ.
Мэс засалд мэдрэлийн, нүүр ам судлалын, чих хамар хоолойн, цээжний мэс засал, урологи, согог гэх мэтээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүд оролцсон юм.
Хагалгаа амжилттай болсон бөгөөд залуугийн бие сайжирч байгаа ажээ.
| Бетоны төмөр дээр унасан эрийг аврахын тулд долоон цаг зарцуулжээ | ||
| Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз