Шууд Chart

Диана гүнжийн үхэл

2013-11-26 17:49:02

Дэлхий дахинд нэр хүндээрээ олны хайрыг татсан алдартай эмэгтэйчүүд цөөнгүй. Тэдний дундаас өөрийн улсын хийгээд дэлхийн бусад орны хүмүүсийн сэтгэлийг эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сайхан зан, хүмүүнлэгийн үйлсээрээ бусдаас онцгой байж чадсан хүн бол яахын аргагүй Уэльсийн гүнж Диана юм.

Тэрээр 1981 онд Английн хунтайж Чарльзтай гэрлэж, бүгдийг бишрүүлсэн хурим хийснээр албан ёсоор Английн гүнж болсон юм. Диана гүнж болсон даруйдаа хүмүүнлэгийн үйлсэд ихээр оролцох болсон бөгөөд энэ байдлаараа улсынхаа ард иргэдэд хайрлан хүндлэгдэх болсон.
 
Гүнж Английн хааны удамд хоёр хүү төрүүлж өгөн, хөвгүүдээ асрагчийн оролцоогүйгээр өөрөө халамжилдаг байсан тухай ордныхон өнөө хүртэл дурсан ярьсаар байдаг ажээ. Түүнийг сайн гүнж, сайн ээж төдийгүй сайн эхнэр байсан хэмээн ойр дотныхон хэнээс ч нуулгүй ярих дуртай гэнэ.
 
Харин Хунтайж болон гүнж нарын харилцаа сайнгүй байгаа талаар анхлан 1990 он гараад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлсэн нь үнэн болж Диана, Чарьлз нар 1996 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан юм. 
 
1997 онд болсон учир битүүлэг ослын үеэр Диана гүнж амиа алдаж дэлхий дахиныг уйтгарт автуулсан юм. Диана гүнжийн араас гашуудаж харамссан хүмүүс уг хэрэг явдлын талаар олон таамаг дэвшүүлдэг ч энэ нь анхнаасаа мэргэжлийн өндөр түвшинд сайтар бэлтгэсэн зохион байгуулалттай аллага болохыг холбогдох албаныхан нотолсон.
 

Диана гүнжийн үхэл  
Үзсэн: 2614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй