Шууд Chart

Associated press агентлагийн түүхээс

2013-11-28 10:23:04

Мэдээллийн салбарт тэргүүлэгч агентлаг Associated press  1846 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо байгуулагдсан. Тэр үед дэлхийн түүхэнд хэд хэдэн онцгой эмгэнэлт үйл явдлууд тохиож байсан юм. Абрахам Линкольны бусдын гарт амиа алдсан явдал, Пёрл Харборын бөмбөгдүүлэлт, Ираны Шахын уналт мөн Ромын Иоанн Павелын үхэл гэх мэт.  Дэлхий дахины түүхэнд тодоос тод үлдсэн эдгээр түүхэн үйл явдлуудын эх сурвалжаар АП агентлаг торгон гараагаа эхэлж байжээ. Энэ цагт дэлхийн мэдээллийн технологийн хөгжил дөнгөж эхэлж тагтаа, морь, галт тэрэг, усан онгоц, цахилгаан шуудан гэх мэт зүйлсийг мэдээлэл түгээх хэрэгслүүр болгож байв. Харин АП агентлагийн мэдээлэл түгээх арга хэрэгслүүд нь асар хурдацтайгаар хөгжин дэвшиж 1935 он гэхэд цахилгаан утсаар зурагт мэдээ илгээж, 1973 онд мэдээллийн радио нээж, 1994 онд олон улсын видео мэдээллийн салбар, 2005 онд дижитал мэдээллийн серверийн шинэ санаачлагуудыг гаргасан юм.   Одоо АП-ийн салбар штабууд дэлхийн 100 гаруй орны 300 бүс нутагт тархаж өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байна.  


Associated press агентлагийн түүхээс   
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй