Шууд Chart

Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орноор шалгарлаа

2013-11-28 16:02:20

Бельги улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж буй  Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалтын үеэр  Монгол улсыг  Зүүн Азийн бүс нутгаас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан орноор шалгаруулжээ. 

  Ойрхи Дорнодын бүсээс тус шагналыг Израйль, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд улс тус тус хүртжээ
Уг дээд хэмжээний чуулга уулзалтад эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийн  талаар харилцан  ярилцаж, хэлэлцэн халуун яриа өрнүүлцгээж байна.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл оролцож “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр илтгэл тавьжээ.
     

Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орноор шалгарлаа   
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй