Япон Улсад төрийн ажил үйл хэргийг үргэлжлүүлэн хашиж буй сайд асан, сэтгүүлч Ч.Куланда Япон Улсад болж буй зарим үйл явдлын талаар сүүлийн идэвхтэй бичих болсон билээ. Тэрээр энэ удаад ийн бичжээ. “Барагтай жагсаал цуглаан хийж, улс төрждөггүй япончууд өнгөрсөн 7 хоногт жагсаал хийцгээв. Токиогийн Хибуяа дүүргийн паркт болсон энэхүү жагсаалт 10 мянга гаруй хүн цугларсан юм.
Тэд “Тусгай нууцыг хамгаалах хууль” гэх хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өөрсдийн үг байр сууриа парламентийн индерээс илэрхийлэхийг хүсэн ийнхүү жагссан ажээ. Цөмийн болон байгалийн гамшигт нэрвэгдэж, өнчрөн хагацал, хохирол гарзыг хантлаа үзсэн энэ ард түмэн халуун чулуу долоохоос зайлсхийхийг хүсэх нь арга ч үгүй биз. Энэ орны дотоод хэргийг дүгнэж үнэлэх нь миний хувьд илүүц юм.
Харин эсэргүүцлийн жагсаалын талаар хэдэн үг хэлмээр санагдлаа. Тэсвэр тэвчээртэй гэх япончууд жагсаал цуглааныг ч их эвтэй, журам дэгтэй хийж байгаа өөрийн эрхгүй сонирхол татав. Сөргөлдөн бужигнах, орилолдон нервтэх явдал энд үгүй юм. Нэгэн санаагаар нэгдэж, харилцан бие биендээ хүндэтгэлтэйгээр хандаж, нэг хүн шиг өөр хоорондоо асуудалт тайван байдлаар хандах ажээ. Нүсэр чанга чимээ, өндөр дуу хоолойг япончууд жагсаал, цуглааныхаа үеэр огт ашигладаггүй юм байна. Итгэмжлэгдсэн төлөөний хүмүүс нь энгийн үгээр ойлгомжтойгоор үгээ уншиж тайлбарлана. Энэ байдлаараа жагсагчид санаагаа нэгтгээд эрх баригчдад үгээ хүргэх нь л чухал гэнэ. Хэн нэгэн улс төрч, шийвдэр гаргагчийг "хусах", "нүдэх" зүйл мөн алга энэ жагсаалын үеэр харагдсангүй. Жагсаалын талаарх сэтгэгдэл минь нэг иймэрхүү” хэмээн бичсэн байх юм.
| Япончууд тайван жагсаалыг эрхэмд үздэг | ||
| Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.