Шууд Chart

Оросын улаан талбайд асар том Louis Vuitton-ы цүнх байрлуулжээ

2013-11-29 10:32:27

Хуучин ЗХУ-ын гол бэлгэдэл болсон Улаан талбайд хэдэн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээний LV брэндийн цүнхийг байрлуулсан нь Оросын иргэдийг гайхшралд оруулаад байна.  Энэ сарын 26-нд тавигдсан уг цүнх 12 дугаар сарын 2-нд нээгдэх нэгэн үзэсгэлэнд зориулагдсан юм байна.

Есөн метр өндөр, гучин метрийн урттай уг аварга цүнх Кремлийн цамхагийн хажууд тавигдсан нь Оросын залуучууд болоод жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, тэдэнд таалагдаж байгаа гэнэ. Харин Оросын Коммунист намын гишүүд болон хөгшчүүл үүнийг нь ихэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь Улаан талбайг коммунист намын удирдагч В.И.Лениний дурсамж болон Оросын түүхийг илтгэсэн чухал бүс хэмээн ахмадууд өнөө хүртэл бат итгэдэгтэй холбоотой юм.



 
О.Энхмаа


Оросын улаан талбайд асар том Louis Vuitton-ы цүнх байрлуулжээ  
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй