Шууд Chart

Галт тэрэг замаас гарч осолджээ

2013-12-04 12:52:12

Өнгөрсөн Ням гарагт өглөөний 7 цагийн орчимд Нью-Йорк хотын нэгэн дүүрэгт зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч осолдсон байна. Ослын улмаас 4 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ. 

 "Harlem" хэмээх голын эрэг орчим замаас гарсан  галт тэрэгний нэг вагон голын эрэгт ойр  учир усанд унаж болзошгүй хэмээн аврагчид үзсэн байна.

Гэрч нарын мэдүүлснээр галт тэрэг тухайн үед ердийнхөөс илүү хурдтай явжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн 7 сард мөн л энэ орчимд ачааны галт тэрэг замаас гарсан ч хүн бэртэж гэмтээгүй юм.


Галт тэрэг замаас гарч осолджээ  
Үзсэн: 2544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй