Зарим мэдээллийн хэрэгслээр өчигдөр “Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаажээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарсантай холбогдуулан Лондон дахь манай элчин сайдын яамнаас тайлбар гаргажээ.
Уг тайлбарт "Лондон дахь Элчин сайдын яамны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэр гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд эл шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан болно.
Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны 9 дүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаа хэвийн явж байна" гэжээ.
Монцамэ агентлег
| Лондон дахь ЭСЯ тайлбар хийлээ | ||
| Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.