Өнгөрсөн амралтын өдөр буюу өчигдөр орой Украйны нийслэл Киев хотын төв Тусгаар тогтнолын талбайн дэргэд "Өөрчлөлтийн төлөөх фронт"-ыг дэмжигчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсноос 70 гаруй хүн бэртэж гэмтжээ. Тэдний дунд ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид ч байгаа аж. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн одоогийн эрх баригчдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандагч радикал хүчнийхэн тус талбайд эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.
Тэд Киевийн Парибуяа өргөн чөлөөнд хориглолт хамгаалалт босгосон байсныг буулгах зорилгоор цагдаа нар эсэргүүцэгчдийн үйл ажиллагааг тараах үйл ажиллагааг өчигдөр орой эхэлснээр энэхүү мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулагчид усан буу, нулимс асгаруулагч, резинэн сум хэрэглэсэн нь жагсагчдын эсэргүүцлийг улам дэвэргэжээ.
Энэ үеэр жагсагчид цагдаагийн хэд хэдэн автомашиныг шатаасан гэх бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр хэдэн арван хүнийг цагдаа нар барьж саатуулаад байгаагийн дотор "Эрх чөлөө" намын гишүүд ч байгаа юм. Шархадсан хүмүүсийн дотор гар бөмбөг, сумны шархтай хүмүүс нилээд байгааг эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн мэдээлсэн аж.
| Киевт мөргөлдөөн болж 70 хүн бэртсэн байна | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.